
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч байна. ОБЕГ-аас галын талаар тодруулахад, "Галын дуудлага өнөөдөр өглөө 10.28 цагт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн 10 дугаар анги, СХД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна" гэлээ.