Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт ирэх 11-р сарын 1-нээс эхэлнэ. Энэ жил 189 мянган айл өрхийг цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах аж.

Тодруулбал, Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхдээ 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хөнгөлөлт хамаарах юм.

Үүнд 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1 сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг хөнгөлдөг байна.

Х:20 “Чингис хаан Олон улсын нисэх буудал-5 шар” болгон маршрутыг шинэчилжээ
Х:20 “Чингис хаан Олон улсын нисэх буудал-5 шар” болгон маршрутыг шинэчилжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.