Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сураггүй болсон 52 настай эмэгтэйг машин дотроо байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Увс аймгийн Улаангом сум, 8 дугаар баг “Униалтын нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 28 км/-т иргэн О-нь /52 настай, эмэгтэй/ өчигдөр /2024.10.03/ 08:00 цагийн үед /Toyota Probox/ загварын автомашинтай Улаангом сум руу бензин авахаар явжээ.

Тэрбээр 10:00 цагийн үед "Бензин аваад гарч байна" гэж хэлээд одоог хүртэл сураггүй /утас нь сүлжээгүй/ байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 18:08 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 19:04 цагт иргэн О /52 настай, эмэгтэй/-г гэрээсээ урд зүгт 3 км-т машин дотроо байсныг эсэн мэнд олж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмч болон ар гэрийнхэнд нь 19:45 цагт хүлээлгэн өгсөн.

ЧУУЛГАН: Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
ЧУУЛГАН: Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
 
Хувьцааны мөнгөө  ирээдүйд хэрэглэхээр 19154 иргэн санал гаргажээ
Хувьцааны мөнгөө ирээдүйд хэрэглэхээр 19154 иргэн санал гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.