Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 11 секунд

УИХ-ын намрын чуулган өчигдрөөс хуралдаж эхэлсэн. Өчигдөр “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүлсэн.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар:

-Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/

-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

ХУТАГТ В.Бөртэчоно: Бусдыг муулах, хов ярих нь нүгэл болно
ХУТАГТ В.Бөртэчоно: Бусдыг муулах, хов ярих нь нүгэл болно
 
ЦЕГ: Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төвд ажил хүлээлцэх үеэр маргаан дэгдсэн гэх асуудлыг шалгаж байна
ЦЕГ: Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төвд ажил хүлээлцэх үеэр маргаан дэгдсэн гэх асуудлыг шалгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.