Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Угаарын хийн хордлогоос үүсэх эрсдэлийн үнэлгээ хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт, нийтийн аж, ахуйн хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг 20 хороонд угаарын хийн хордлогоос үүсэх эрсдэлийг тооцох зорилгоор  гамшгийн эрсдэлийн түрэвчилсэн үнэлгээ хийлээ.

Үнэлгээг Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу хийж, угаарын хийн хордлогын түвшинг тогтоон, эрсдэлийг бууруулах зөвлөмж гаргаад байна.

Үнэлгээгээр тухайн дүүрэг нь угаарын хийн хордлогоос үүсэх магадлал нь “Ихэнх нөхцөлд тохиолдох магадлалтай”, үр дагавар нь  “Маш өндөр” гэж үнэлэгдлээ гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Гал унтраах тусгай автомашины жолоочийн сургалт боллоо
Гал унтраах тусгай автомашины жолоочийн сургалт боллоо
 
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Монгол, Египетийн хамтын ажиллагааг усалгаатай газар тариалан, махны экспортын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.