Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“SBL Хасын Хүлэгүүд”, “Алдар Танан Гарьд” багууд цувралыг тэргүүлж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 9 секунд

Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын плей-оффын хоёрдугаар шатны ээлжит тоглолтууд даваа гарагт /2020.10.05/ Спортын төв ордонд болов.

Энэ өдөр “SBL Хасын Хүлэгүүд” баг “Хан-Уул Хангарьд” багийг 83:63-аар хожлоо. Улирлыг хоёр болон гуравдугаар байраар өндөрлүүлсэн уг 2 багийн плей-оффын цувралд SBL Хасын Хүлэгүүд баг илт илүүрхэж байна. Баг эхний үед тэнцүүхэн өрсөлдсөн бөгөөд хоёрдугаар үеийн дундаас “Хан-Уул Хангарьд” багийн ахлах дасгалжуулагч Ш.Сэдбазар талбайг чөлөөлснөөр багийнх нь тоглолт унаж, онооны зөрүү улам холдсон. Тус багаас Ц.Сэргэлэнбаатар 14 оноо аван багаа багаа тэргүүлсэн бол Ш.Энхийн-Од 13 оноо аван тус хүргэв. “SBL Хасын Хүлэгүүд” багаараа 52 удаа самбараас бөмбөг авсан бол “Хан-Уул Хангарьд” баг 34 удаа авчээ. Цувралыг “SBL Хасын Хүлэгүүд” баг 3:0-ээр тэргүүлж байна.

Харин “23 Storms” баг, “Алдар Танан Гарьд” багт 72:90-ээр хожигджээ. Тэдний цувралын харьцаа нь 1:1 байсан бөгөөд хоёр багийн гурав дахь тоглолт дөрөвдүгээр үед шийдэгдсэн. Энэхүү тоглолтонд “23 Storms” багийн ахлах дасгалжуулагч О.Баярцогт гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийн туршлагатай, 2011 оны лигийн тэргүүн тоглогч Ц.Мэргэнийг талбайд гаргав. Бэртлийн улмаас цувралын эхний хоёр тоглолтонд оролцоогүй Б.Болдбаатар тоглолтын дөрөвдүгээр үед талбайд гарсан.

“23 Storms” багаас гараанд гарсан А.Энхбаясгалан тоглолтын эхнээс л алдаа гаргасан бол лигийн шилдэг мэргэн буучдын нэг Ц.Азбаяр довтолгоонд тааруу оролцов. Харин Г.Баттөр урьдын адил багаа оноо авалтаар тэргүүлж 23 оноо авсан бол түүнд 2015 оны лигийн тэргүүн тоглогч Д.Мөнхтүвшин 18 оноо авч тус хүргэлээ.

ХЗБХ-оос хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
ХЗБХ-оос хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.