Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азербайжан бүх талаар Арменаас илүү

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 32 секунд

Армен, Азербайжаны хоорондын тэмцэл үргэлжилсээр байна. Энэхүү мөргөлдөөний улмаас одоо үүсээд буй нөхцөл байдал болон тус улсуудын армийн хүчийг харьцуулан урьдчилсан байдлаар дүгнэлт гаргахад Азербайжан бүх талаар Арменээс илүү байна.

Сүүлийн өдрүүдэд сошиал орчинд Азербайжаны дрон Армены танкуудыг дэлбэлж буй дүрс бичлэг шуугиан тариад байна. Энэ талаар орчин үеийн армийн хүч цэргийн тоо болоод нүсэр том техник хэрэгслээс бус жижиг хэмжээтэй хэдий ч учруулах гарз хохирол өндөр зэвсгүүдийг онцолж байна. 

Тэгвэл дэлхийн улс орнуудын армийн хүчийг харьцуулсан 2020 оны судалгааны бүх үзүүлэлтээр Азербайжан Арменаас илүү үзүүлэлттэй байна. Глобал Файрповэр сайтын гаргасан нийт армийн хүчний жагсаалтад багтсан 138 орноос Азербайжаны армийн хүч 64-т эрэмблэгдсэн бол Арменын армийн хүч 111-т жагсжээ. Мөн:

  • Цэргийн хүчээр Азербайжан Арменаас 2.3 сая цэргээр илүү
  • Батлан хамгаалахын төсвөөр Азербайжан Арменаас 1.4 тэрбум ам.доллараар илүү
  • Агаарын хүчээр Азербайжан Арменаас 83ш онгоцоор илүү
  • Газрын цэргийн хүчээр Азербайжан Арменаас 460ш танкаар илүү зэрэг үзүүлэлттэй байна.

Зургийн тайлбар: Азербайжаны армийн хүч бүх талаар Арменаас илүү байгааг статистик мэдээллээр батлах нь. Эх сурвалж: www.globalfirepower.com

Б.Амарбаясгалан

Иванка Трамп
Иванка Трамп "Уолтер Рид" эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлжээ
 
Г.Уянгахишиг: Ерөнхий сайдын хүүхэд хөрөнгөө хэрхэн зарцуулах нь хүний эрх ч гэсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт үндэслэж, шалгах ёстой
Г.Уянгахишиг: Ерөнхий сайдын хүүхэд хөрөнгөө хэрхэн зарцуулах нь хүний эрх ч гэсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт үндэслэж, шалгах ёстой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.