Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр“ ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд бусдаас их хэмжээний хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Огноо
Унших
1 минут 12 секунд

АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, зарим хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Тухайлбал,

-Төрийн банкны албан тушаалтан “Б” нь өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бусадад хахууль өгсөн гэх,

-“ДЦС-4” ТӨХК-ийн албан тушаалтан “Г” нь өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль өгсөн гэх,

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Ахмад настны үндэсний төвийн албан тушаалтан “Н” нь өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль өгсөн гэх,

-"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь нэр бүхий компаниудтай хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас их хэмжээний хахууль авсан гэх,

-ХААИС-ийн удирдах албан тушаалтнууд нь тендер шалгаруулалт явуулалгүйгээр тээврийн хэрэгслүүд худалдан авсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Англи хэлний “uTalk” цахим платформын төсөлтэй хамтран ажиллана
Англи хэлний “uTalk” цахим платформын төсөлтэй хамтран ажиллана
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.