“Монголын агнуурын загас” холбооноос хэрэгжүүлж буй “Чулуут тул-2030” төслийнхөн энэ оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа. Чулуут голын сав газарт тархсан 12 төрөл, зүйлийн уугуул загасыг хамгаалж, бүс нутгийн хэмжээнд устаж, ховордож буй зэвэг, хадран, гутаарь, тул, хилэм, варланг зориудаар үржүүлж буй дээрх тайланд дурдсан байна.
Үржүүлгийн явцад бие даан амьдрах чадвартай, 2-2.5 сантиметр хүртэл урттай хадрангийн 120 мянга, 2.5-3 сантиметр хэмжээтэй зэвгийн 380 мянган жарамгай дээрх голд тавьжээ. Энэхүү төслийг 2030 он хүртэл үргэлжлүүлэх бөгөөд агнуурын төрөл зүйлийн загасны тоог нэмж, байгалийн жамаар нахан үржих чадварыг нв сэргээх зорилготой аж.