Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймагт зөвшөөрөлгүйгээр эм бэлдмэл худалдан борлуулж байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 39 секунд

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хувь хүн худалдан борлуулж байсан үйл ажиллагааг зогсоожээ.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт дээрх зөрчил илэрсэн байна. Үүнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авчээ. Тус иргэнээс нийт найман нэр төрлийн 58 ширхэг 388.500 төгрөгийн эм, эмийн зүйлсийг хурааж авсан байна. Энэхүү хураасан зүйлсийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэн өгчээ. 

Автомашин ачааны галт тэрэгтэй мөргөлджээ
Автомашин ачааны галт тэрэгтэй мөргөлджээ
 
СБД: Явган хүний замын эвдрэл гэмтэл, орон сууц, тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайн арчилгааг хийнэ
СБД: Явган хүний замын эвдрэл гэмтэл, орон сууц, тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайн арчилгааг хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.