Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулалд өөрчлөлт оруулах санал авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга болон бусад холбогдох албаныхны хамт Багануур, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг дэх орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж, сургуулийн өмнөх боловсролд баримталж буй бодлого, цаашдын төлөвлөлтөө танилцуулан, тугамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонслоо.

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн өмчийн 659 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас дээрх таван дүүргийн 193 цэцэрлэгийн эрхлэгч нар өнөөдрийн уулзалтад оролцсон юм.

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг нэмэгдүүлж байгаад эрхлэгч нар талархал илэрхийлж, шим тэжээлийг хангалттай болгоход анхаарах шаардлагатайг онцлов. Тэд нөхөн хангалтын зардал, цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшуулал, цалин болон бусад хангамж, эцэг эх, асран хамгаалагчдын харилцаа хандлага зэрэг асуудлаар санал хүсэлт хэлж байлаа. Мөн багш бэлтгэж буй сургуулиудын сургалтын чанар, төгсөгчдийн мэдлэг чадварт анхаарч сайжруулах, ерөнхий боловсролын сургуулийн адил цэцэрлэгт сэтгэл зүйч ажиллах шаардлагатай байна гэв.

Ярилцсан асуудлуудыг бодитоор шийдвэрлэж, үр дүн гаргахын тулд шаардлагатай арга хэмжээг авах бөгөөд цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын тогтолцоонд өөрчлөлт оруулахдаа тэдний төлөөллийг оролцуулж, саналыг нь авна гэдгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга хэллээ. Уулзалтын үеэр эрхлэгч нараас гарсан санал хүсэлтийг нэгтгэн хүлээн авч, асуудлуудыг эрэмбэлэн, үе шаттайгаар шийдвэрлэхээр ажиллана гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийллээ.

ХЭҮК: Тэтгэвэр бодох итгэлцүүрийг  шинэчлээгүй 10 жил  болсон учраас тэтгэврийн зөрүү арилахгүй байна
ХЭҮК: Тэтгэвэр бодох итгэлцүүрийг шинэчлээгүй 10 жил болсон учраас тэтгэврийн зөрүү арилахгүй байна
 
ОБЕГ: Байшин түрээсэлж байсан иргэний өрөөнд яндангийн цонолт үүсэж гал гарчээ
ОБЕГ: Байшин түрээсэлж байсан иргэний өрөөнд яндангийн цонолт үүсэж гал гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.