Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдийн хоёрдугаар шатны бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдийг хоёр үе шаттай бүртгэж байгаа юм. Эхний шатны бүртгэлийг аймдугаар сарын 1-нээс эхлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг, байршлын мэдээллийн санд тулгуурлан И-Монголиа системээр бүртгэж, аймаг, нийслэлийн Боловсролын газрын тогтоосон хамран сургах тойргийн дагуу боловсролын салбарын мэдээллийн систем/ESIS/-ээр хуваарилалт хийсэн юм.

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна. Иймд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах хүрээнд ачаалал өндөртэй дүүрэг, хороодын мэдээллийг гаргаж, энэ хичээлийн жилд нийт 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээсэлж, 11.768 хүүхдийг сургана. Мөн хамран сургах тойрог тогтоолгосон хувийн хэвшлийн 274 цэцэрлэгт 15 мянган хүүхдийг хамруулахаар төлөвлөөд байна.

ЦУОШГ: Ойрын 2 хоногт нийт нутгаар дулаан байх тул өвс тэжээлээ базааж, ургацаа хураахад нэн тохиромжтой
ЦУОШГ: Ойрын 2 хоногт нийт нутгаар дулаан байх тул өвс тэжээлээ базааж, ургацаа хураахад нэн тохиромжтой
 
Б.Батхишиг /Бажи/: “Baji&Yalalt” нэвтрүүлэг шинэ хэв маягаар үргэлжилнэ
Б.Батхишиг /Бажи/: “Baji&Yalalt” нэвтрүүлэг шинэ хэв маягаар үргэлжилнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!