Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн 2 дугаар шатны бүртгэл 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 15-ны 17:00 цаг хүртэл И-Монголиагаар дамжуулан цахимаар хүлээн авч байгаа билээ.
2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 6,988 хүүхдийн хүсэлт ирсэн байна. Үүнд:
- Багануур дүүрэг- нийт 213
- Багахангай дүүрэг- нийт 28
- Баянгол дүүрэг- нийт 920
- Баянзүрх дүүрэг- нийт 1,823
- Налайх дүүрэг- нийт 1606
- Сонгинохайрхан дүүрэг- нийт 1,241
- Сүхбаатар дүүрэг- нийт 732
- Хан-Уул дүүрэг- нийт 1,400
- Чингэлтэй дүүрэг- нийт 465 хүүхдийн хүсэлт ирсэн байна.