Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОЛОВСРОЛЫН ЯАМ: Багш, ажилтны ажиллах орчны стандартыг баталж, хэрэгжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Боловсролын сайд П.Наранбаяр 2023-2024 онд Боловсролын яам болон Кэмбриджийн зөвлөх багаас хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа.

Боловсролын яам болон Кэмбриджийн зөвлөх баг нь 2023-2024 онд сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэл, багшийн хөгжил, багш бэлтгэх тогтолцоо, төрөлжсөн ахлах сургуулийн чиглэлээр хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Иймд цаашдаа өмнөх хийж, хэрэгжүүлсэн ажлуудыг үр дүнтэйгээр үргэлжлүүлэх, зарим ажлыг дуусгавар болгох, багш бэлтгэх тогтолцоог шинэчлэх, багш, ажилтны ажиллах орчны стандартыг баталж, хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн зөвлөх үйлчилгээний хүрээнд Кэмбриджийн их сургуулийн эрдэмтэн, профессоруудын боловсруулсан тайлан, санал, зөвлөмжийг олон нийтэд хүргэхийг Боловсролын сайд холбогдох албаныханд даалгалаа.

ЦЕГ: Буутай гадаад иргэнийг шалгахад Монгол Улсад ан агнах зорилготой ирсэн. Өнөөдөр хөдөөнөөс байрлаж буй буудалдаа ирсэн байна
ЦЕГ: Буутай гадаад иргэнийг шалгахад Монгол Улсад ан агнах зорилготой ирсэн. Өнөөдөр хөдөөнөөс байрлаж буй буудалдаа ирсэн байна
 
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.