ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй. Харин түүний айлчлалыг эсэргүүцэж, NO war хөдөлгөөний залуучууд жагсаж буй. Энэ үеэр тэднийг цагдаагийн байгууллагаас баривчилсан талаар тус хөдөлгөөний гишүүн Б.Цацрал цахим хуудастаа нийтэлжээ.
Харин энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "NO war хөдөлгөөний залуучуудыг баривчлаагүй. Цагдаагийн хэлтэст аваачиж, холбогдох хууль дүрмийг сануулсан. Тодруулбал, тус хөдөлгөөний залуучууд тогтоосон бүс буюу төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын үеийн хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйл "Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих, мөн албан хаагчийн шаардлага эсэргүүцсэн үйлдэлд 15.2 дугаар зүйл Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах гэсэн хуулийн хүрээнд шалгаж байгаа" гэлээ.
Сануулахад, цагдаагийн байгууллагаас тэдний жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг хангаж ажилласан гэв.