Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: НЗХГ-ын дарга Г.Баярсайхан ажилдаа хайнга хандсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 12 секунд

“20 минутын хот” Үндэсний хороо анхдугаар хуралдаан болж, хурлаас гарсан шийдвэрийг Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн болон хотын дарга Х.Нямбаатар нар танилцууллаа.

Тодруулбал, хуралдаанаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханыг ажилдаа хайнга хандсан гэдэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээллээ.

Тэрбээр энэ тухай хэлэхдээ "Дөнгөж сая би үүрэг өгч, АЗГ-ын дарга Г.Баярсайханыг чөлөөллөө. Оронд нь н.Одбаяр гэдэг ЗТЯ-нд ажиллаж байсан АНУ-д бакалавр, магистрын зэрэг хамгаалсан залууг томилсон. Г.Баярсайхан энэ дөрвөн жил ажиллахдаа нэг ч удаа замын бордюрын талаар олон нийтэд мэдээлэл өгөөгүй. Стандарт ямар байдаг талаар мэдээлдэг сайх ёстой. Хоёрдугаарт, зарим ажлууд нь удаашралтай явж байгаа. Тиймээс би өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Авто замын хөгжлийн газрын даргыг сольж байгаа" гэв.

Улаанбаатарт 20 хэм дулаан байна
Улаанбаатарт 20 хэм дулаан байна
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.