Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЗДТГ: Хичээл сургууль цахимаар хичээллүүлэх талаар хэлэлцэж байгаа ч эцсийн шийдвэр гараагүй байна

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
1 минут 15 секунд

Улаанбаатар хот орчимд 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-аас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах цаг агаарын урьдчилсан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцуулаад байна. Тэгвэл энэ өдрүүдэд автозамын түгжрэл нэмэгдэж, тэг зогсолт болох нөхцөл байдал үүсч болзошгүй тул Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын зүгээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох тухай албан бичгийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлснийг Хотын дарга Д.Сумъяабазар дэмжсэн юм.

Үүнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх захирамж гарсан эсэх талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тодруулахад уг санал төслийн хүрээнд яригдаж байгаа асуудал бөгөөд одоогоор цахимаар хичээллүүлэх захирамж огт гараагүй болохыг мэдээллээ.

ТАНИЛЦ: Дараах чиглэлүүдэд богино эргэлтийн автобусыг нэмнэ
ТАНИЛЦ: Дараах чиглэлүүдэд богино эргэлтийн автобусыг нэмнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.