Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК: Малчин айлын хүүхэд, ламхай нарын боловсролд анхаарал хандуулах шаардлагатай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудлын талаар Хүний эрхийн Үндэсний комиссоос өнөөдөр /2024.08.29/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр "Боловсролын үйлчилгээ эрх тэгш бус байна. Боловсролтой холбоотой гомдол ХЭҮК-т сүүлийн гурван жилийн хугацаанд 63 гомдол ирсэн. Мөн 59 хяналт шалгалт хийгдсэн. Хамгийн гол асуудал нь сургуулийн орчин ээлгүй, стандарт бус байна. СӨБ, ЕБС-ийн анги дүүргэлт хүнд. 1 ангид суух хүүхдийн тоо нь их. Орон нутгийн малчин хүүхдүүдэд зориулсан хувилбарт сургалт байдаггүй.

Амьжирганы түвшин доогуур айлын хүүхдүүд, ламхай нарын боловсролд анхаарал хандуулах шаардлагатай болжээ.

Бүх сум, баг, хороо нийслэл орчны эрсдэлийн үнэлгээг хийх хэрэгтэй. Хүүхэд автобусанд суугаад хичээлдээ ирэх замын гэрэлтүүлэг, шат зам зэргийг шалгах нь шат, шатны төрийн байгууллагын хийх ажил.

2024 оны долдугаар сард гэмт хэрэг үйдсэн 1859 хүүхэд бүртгэгдсэн. Энэ нь өмнөх онос 50 гауй хувиар өссөн бөгөөд 1704 нь сурагчид байсан. Тиймээс боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын салбарт анхаарах хэрэгтэй" гэв.

Хөвсгөл нуураас живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц, 11 автомашиныг татан гаргажээ
Хөвсгөл нуураас живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц, 11 автомашиныг татан гаргажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.