2024 онд Нийслэлийн хэмжээнд 48 цэцэрлэг, 27 сургууль, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр,
"Он гарсаар Улаанбаатар хотод нийт 4 сургууль, 4 цэцэрлэгийн барилга ашиглалтад орсон. Эдгээр сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулж эхэлснээр цэцэрлэгийн орны тоог 715-аар, сургуулийн суудлын тоог 2560-аар нэмэгдүүлсэн. Мөн улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж байгаа болон 2024 онд шинээр хэрэгжихээр батлагдсан 51 сургууль, 85 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор нийт 168 төсөл хэрэгжиж байгаа" гэв.