Алсын зай харгалзахгүй эмнэлгийн яаралтай тусламжийг нэг цагийн дотор үзүүлдэг болгоход анхаарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Шаннон Ковлин болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан Азийн хөгжлийн банкнаас манай улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай, оновчтой төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирснийг онцолж, салбарын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэрээр манай улсын эрүүл мэндийн салбарт тулгарч буй асуудлуудын талаар товч мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар танилцуулж, санал солилцлоо.

Сайд Т.Мөнхсайхан манай улсын газар нутгийн болон хүн амын байршлын онцлог байдалтай холбоотойгоор яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж, түүнчлэн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, төвлөрөл, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор сонгогдсон аймгуудад Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг шинээр байгуулах тал дээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Шаннон Ковлин Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Тэрээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжиж буй төслийн явц, цаашдын хийх үйл ажиллагаа, төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, цаашид Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлэх ажлуудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

2-5 насны хүүхдийн 73 хувь нь цэцэрлэгийн бүртгэлээ амжилттай илгээгээд байна
2-5 насны хүүхдийн 73 хувь нь цэцэрлэгийн бүртгэлээ амжилттай илгээгээд байна
 
20-р сургуулийн урд хэсгийн автозамыг энэ сарын 26-29-ний хооронд хааж, засварлана
20-р сургуулийн урд хэсгийн автозамыг энэ сарын 26-29-ний хооронд хааж, засварлана
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!