Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залилангийн хэргээр шалгагдаж байгаад хилээр гарч зугтсан этгээдийг БНХАУ-аас баривчилж, монголд авчирлаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас шилжүүлэн авчирлаа.

Уг этгээд нь 2019 онд бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаад 2023 онд гадаад улсад оргон зайлж, Тайландын Хаант Улсаар дамжин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод байх үед нь тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам болон Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд энэ оны наймдугаар сарын 08-ны өдөр саатуулан баривчилсан.

Дээрх этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг энэ оны наймдугаар сарын 14-ий өдөр ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ, ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, ЭЦГ хамтран зохион байгууллаа.

“Төрийн өмчийн их, дээд сургуулиудын дотоод томилгоонд Боловсролын яам оролцохгүй“
“Төрийн өмчийн их, дээд сургуулиудын дотоод томилгоонд Боловсролын яам оролцохгүй“
 
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
COP29: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагаар ахлуулсан баг БАКУД ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.