Суррон, скүүтэр, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлэх, явган зорчигчийг мөргөж гэмтээх, хашаа хайс болон барилга байгууламж мөргөх, нүхэнд унах, онхолдож гэмтэх зэрэг тохиолдол цөөнгүй гарч байна. Тухайлбал,
Энэ сарын 6-ны 17:20 цагийн орчимд БГД-ийн нутаг дэвсгэрт 11 настай Д нь унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох үедээ "Приус-30" маркын автомашинтай мөргөлдсөний улмаас гэмтэж, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Иймд:
Суррон, скүүтэр, унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, хамгаалах хэрэгсэл ашиглаж, гар утас болон чихэвч хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!