2024 оны 08 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 13-нд нутгийн зарим газраар,
14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17,18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, дуу цахилгаантай аадар бороо, бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. Хугацааны эхэн болон сүүлчээр нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!