Дархан аварга Н.Батсуурь МУГТ Д.Отгонжаргалд 2 өрөө байр бэлэглэж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл Тайлбарлагч С.Шижирбат байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
"Үндэсний бөхийн аварга цолтой бөхчүүдээс байр бэлэглэж байгаа анхны тохиолдол боллоо. Нөхөрлөдөг хүний хувьд Басуг ямар хүн гэдгийг нь мэднэ ээ. Д.Отгонжаргалын амьдрал ахуйг нь асуугаад "Найз нь байр өгье" л гэлээ.
Гэгээн дүртэй зарим аваргуудынх нь асуудлуудыг яривал ард түмэн яах бол.
Би тайлбартаа хаана амьдардаг гээд тамирчдынхаа хувийн амьдралыг яриад байлтай биш. Отгоо дүү одоо өвдөгний хагалгаанд ороод 2028 оны олимпод сайхан үзнэ ээ. Урьд шөнийн хүрлийн барилдаанд өмнө нь ялагдсан алдаануудыг засаж сайн барилдсан.
Харахад амархан харагдавч барилдаж үзсэн бөхчүүд хэцүүг нь ойлгодог доо. 206 орны аваргууд чуулдаг бөмбөрцгийн наадамд ялалт ялагдал ээлжилдэг, дандаа ялаад байна гэж байхгүй. Өдөр болгон л олимп, дэлхийн аваргууд, медальтнууд мултардаг шүү дээ" гэжээ.