Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуурсан иргэнийг хэвтэж байхад нь автомашинаараа дайрч, замаас гаргаад зугтсан этгээдийг илрүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 2 секунд

Зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтаасан гэмт хэргийг илрүүллээ. Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 06-ны шөнө 02 цаг 20 минутад “ГССҮТ-д автомашинд дайруулсан хүн ирээд эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дээрх дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн “Б” нь Prius-20 маркийн автомашиныг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргажээ.

Тодруулбал, иргэн "Б" нь Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай хэвтэж байсан иргэн “Г”-ийн дээгүүр давж, улмаар хохирогчийг чирч замаас гарган хэргийн газрыг орхин зугтаасан гэмт хэргийг илрүүлэн, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

“Улаанбурхан өвчин хүндэрвэл сохрох эрсдэлтэй“
“Улаанбурхан өвчин хүндэрвэл сохрох эрсдэлтэй“
 
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
ШУУРХАЙ: БНСУ-ын Ерөнхийлөгч цэргийн онц байдал зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.