Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламжийн ажлын зураг төсөлд өөрчлөлт оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын зураг төслийг 2022 онд гаргасан. Гэвч газар доогуурх инженерийн байгууламжийн асуудлаас шалтгаалан уг зураг төсөлд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа юм. Иймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг хүлээн авч уулзаж, тус ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдлээ.

Тодруулбал,

  • Авто замын трассын дагуу байгаа цэвэр усны далд шугамыг хонгилын системд оруулахад “ДНТ” ХХК-ний боловсруулсан зураг төслийн дулааны худаг давхцаж байгаа тул нэвтрэх сувагтай уялдуулан зураг төсөлд өөрчлөлт оруулах,
  • Гэрэлтүүлэг, цахилгаан шугам сүлжээг хамгаалах, шилжүүлэх ажлын хүрээнд тус байрлалд хоёр айл өртөж байгаа тул агаарын шугамыг кабель шугам болгон зурагт өөрчлөлт оруулах,
  • Нүхэн гарцын дээрх далангийн бэхэлгээ нурсан тохиолдол гарсан тул далангийн зурагт өөрчлөлт оруулах,
  • Дулааны шугам замын трассыг уялдуулах зэрэг үүрэг өгсөн юм.

Ташрамд, гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын хүрээнд газар чөлөөлөлт 2022 оноос хойш эхэлсэн. Нийт 356 нэгж талбар өртөж байгаагаас өнөөдрийн байдлаар 345 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Тус олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламж нь хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай.

АТГ: Хахууль авсан гэх Ханги боомтын удирдах албан тушаалтны хэргийг прокурорт шилжүүллээ
АТГ: Хахууль авсан гэх Ханги боомтын удирдах албан тушаалтны хэргийг прокурорт шилжүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.