Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засагт хамтарсан намууд “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулсан юм. Энэ үеэр тэрбээр "Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээний төслийн эхний хувилбарыг танилцууллаа. Мөн Л.Гантөмөр сайд Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө болон үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн талаар танилцуулга хийсэн. Энэ сонгуулийн гол онцлог нь иргэдийн санал гээгдэхгүй байх явдал. Тиймээс УИХ-д суудалтай намуудын мөрийн хөтөлбөрөөс энэхүү гэрээнд тусгаж өгч байгаа. Мөн Үндэсний эвсэл, ИЗНН-уудад хоёр өдрийн өмнө Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах заалтуудаасаа явуулж өгнө үү гэх хүсэлтийг албан ёсоор илэрхийлсэн" гэлээ.

Зарим яамны чиг үүрэг өөрчлөгдсөн тул харьялагдах агентлаг, хэлтсүүд бүтэц, орон тоотойгоо шилжинэ
Зарим яамны чиг үүрэг өөрчлөгдсөн тул харьялагдах агентлаг, хэлтсүүд бүтэц, орон тоотойгоо шилжинэ
 
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.