Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зарим яамны чиг үүрэг өөрчлөгдсөн тул харьялагдах агентлаг, хэлтсүүд бүтэц, орон тоотойгоо шилжинэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

Засгийн газрын 2024.07.24-ний өдрийн ээлжит хуралдаан болж Засгийн газрын 100 хоногт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, Ерөнхий сайдын зүгээс сайд нарт албан даалгавар өгчээ.

Тодруулбал, хуралдаанд Монгол улсын Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Лу.Гантөмөр Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө болон ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийн талаар танилцуулсан байна.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулаад зарим яамнуудын нэрд өөрчлөлт оруулсан билээ. Тэгвэл тухайн яамнуудын чиг үүрэг шинэчлэгдэж байгаа ч ямар нэгэн бүтэц, орон тоог нэмэгдүүлж, төсөв нэмэхгүй байхаар баталжээ.

Жишээ нь Соёлын яамны харьяанд спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн бодлого нэмэгдэж байгаа бол тухайн бүтэц орон тоотойгоо шилжих аж. Өөрөөр хэлбэл залуучуудын хөгжлийн бодлогын асуудал өмнө нь ХНХЯ-нд харьяалагддаг байсан. Тэгвэл Соёлын яам руу бүтэц, орон тоотойгоо шилжхээр болжээ. Энэ мэт хэд хэдэн яамны нэр солигдсонтой холбоотойгоор дагаад чиг үүргийн зохицуулалтууд хийгдэж эхэлснийг ЗХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.

Б.Зоригтбаатар: Энэ жилийн наадмаар бэлтгэл сургуулилт таарсан сайхан жил байсан ч бэртлийн улмаас санасандаа хүрч барилдаагүй ээ
Б.Зоригтбаатар: Энэ жилийн наадмаар бэлтгэл сургуулилт таарсан сайхан жил байсан ч бэртлийн улмаас санасандаа хүрч барилдаагүй ээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд