Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГССҮТ: 0-5 насны хүүхдүүд могойд хатгуулж гэмтэх тохиолдол нэмэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Түлэгдэлтийн төвийн Түлэнхийн тасгийн их эмч Г.Амармэнд: Энэ зун бороо их орж буйтай холбоотойгоор ГССҮТ-д могойд хатгуулсны улмаас гэмтэж эмнэлгийн яаралтай тусламж авч байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэн. Үерийн усаар дамжиж могойны тархалт их байна. Мөн хөдөө, орон нутгаар аялж, зугаалах үедээ могойд хатгуулах тохиолдол их гарч байгааг хэлэх нь зүйтэй.

Ялангуяа 0-5 насны хүүхдүүд могойд хатгуулж гэмтэж ирсэн тоо нийт могойд хатгуулж гэмтсэн хүмүүсийн 70 орчим хувийг эзэлж байна.

ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт өнөөдрийн байдлаар могойд хатгуулсны улмаас гэмтсэн 10 хүн эмчлүүлж байна. Үүнээс долоо нь бага насны хүүхэд байгаа юм.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид аялал зугаалгаар явахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай ГССҮТ-өөс онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.