Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна.

Мөн долоодугаар сарын 21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд аялаж амарч яваа иргэд голын эрэг дагуу байрлахдаа үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Шинэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчид бие даалтын хугацаанд нүд, шүд, зүрх судасны оношилгоонд хамрагдана
Шинэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн сурагчид бие даалтын хугацаанд нүд, шүд, зүрх судасны оношилгоонд хамрагдана
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.