Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 4 давсан 32 бөх, 16 сурын харваач нийт 48 шинжилгээний сорьцыг шинжлүүлэхээр гэрээт лабораториудад энэ сарын 13-ны өдөр явуулсан байдаг. Тус лабораториос долоодугаар сарын 15-ны орой 22 цагт цахим шуудангаар нийт 44 сорьцын хариуг ирүүлжээ. Тус 44 сорьцод допингийн төрлийн хориотой бодис илрээгүй байна. Харин үлдсэн дөрвөн сорьц нь лабораторын нарийвчилсан шинжилгээнд орж байгаа тул хариу нь ирээгүй байгаа аж.
Өөрөөр хэлбэл, дөрвөн сорьцоос допингийн төрлийн хориотой бодис илэрсэн эсхүл илрээгүй гэсэн хариуг одоогоор гаргах боломжгүй талаар албаныхан хэлж байна.