Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэргэжилтнүүдийнхээ боловсруулсан хуулийн төслийг бусдад өгч, өөртөө давуу байдал бий болгосон БОАЖЯ-ны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 50 секунд

Мэргэжилтнүүдийнхээ боловсруулсан хуулийн төслийг бусдад өгсөн БОАЖЯ-ны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүллээ. Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга С.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын мэргэжилтэн нарын боловсруулсан хуулийн төслийн ажил, холбогдох материалыг бусдад өгч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгожээ. Эл хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангаж, ажиллахыг үүрэг болголоо
Мал аж ахуй, эрчим хүч, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл хангаж, ажиллахыг үүрэг болголоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.