Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын "Бөөгийн домог" роман Итали хэлээр хэвлэгджээ. Тодруулбал, Ромын “ТААМ” хэвлэлийн газраас “Бөөгийн домог”-ийг итали хэлнээ орчуулан, хэвлэсэн байна. 10 жилийн өмнө монголчуудын хүртээл болж байсан уг бүтээл нь хүн төрөлхтний хамгийн эртний шашин шүтлэг болох бөө мөргөлийн тухай монгол хэлээр бичигдсэн анхны роман юм.
Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана уг романаа туурвихын тулд гурван жил дараалан Байгаль нуурыг зорьж, судалгаа хийн бөөгийн амьдралын түүхээр дамжуулж, Байгаль нуур орчмын буриад зоны мөхөл, дарлагдалт, хайр дурлалын сэдвийг хөндсөн байдаг.