Хүүхдийн төв номын сан Хөдөлмөрийн баатар зохиолч Б.Баастын нэрэмжит болжээ.
Монгол улсын хөдөлмөрийн баатар Ардын Уран Зохиолч, СГЗ Бөхийн Бааст нь 1921 онд төрсөн ба яруу найраг, үргэлжилсэн үг, хүүхдийн уран зохиол зэрэг уран зохиолын бүхий л төрлөөр уран бүтээл туурвисан нэгэн.
Тэрбээр анхны шүлгээ 15 настайдаа 1936 онд бичсэн гэдэг. Их зохиолч Д.Нацагдоржийн алдарт “Миний нутаг” найраглалтай зэрэг шахуу бичсэн “Миний нутаг” нэртэй уг шүлэг нь 1940 онд “Монголын ардын хувьсгалын үндэсний соёлын зам” сэтгүүлд анх хэвлэгдэж байжээ. Анхны шүлэг нь сэтгүүлд хэвлэгдэж урам зориг бадарсан залуу зохиолч хойтон жил нь Ардын хувьсгалын 20 жилийн ойд зориулсан шүлгийн уралдаанд оролцон дөрөвдүгээр байр эзэлж их жанжин Д.Сүхбаатарын гэргий С.Янжмаагийн гарын үсэг бүхий батлахаар шагнуулсан гэдэг.