Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 2 секунд

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээ ирүүллээ.

Мэндчилгээнд “Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Саяхан Астан хотноо болсон бид хоёрын уулзалт Орос, Монголын харилцааны найрсаг, ажил хэрэгч шинж чанарыг бүрэн нотолсон билээ.

Хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө, Евразийн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүүлэх ашиг сонирхлын үүднээс цаашид хамтын хүчин чармайлтаар хамтын ажиллагааг бүх салбарт үе шаттай өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Танд эрүүл энх, ажлын амжилт, Монгол Улсын ард иргэдэд аз жаргал, хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэжээ.

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс...
ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс...
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд