Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын Кентаки мужид хоёр цагдаа буудуулжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 4 секунд

АНУ-ын Кентаки муж улсын Луисвилл хотод орон нутгийн цагаар лхагва гаргийн орой өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийн хоёр ажилтан буудуулж шархадсан гэж тус хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

Африк-Америк гаралтай, 26 настай Бреонна Тейлор энэ оны гуравдугаар сарын 13-нд мансууруулах бодисын нэгжлэгийн үеэр цагдаа нарт буудуулсны улмаас гэртээ амь насаа алдсан юм. Уг хэрэгтэй холбоотой цагдаа нарт ял ногдуулахгүй байх шүүхийн шийдвэр гарсны дараа ийнхүү жагсаал өрнөжээ.

“Цагдаа нарын нэг нь мэс засалд орсон бөгөөд хоёулангийнх нь биеийн байдал тогтвортой байна” гэж Луисвилл хотын Цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Роберт Шроедер мэдээлжээ. Мөн сэжигтнийг баривчилсан гэж тэрбээр нэмж хэлжээ. Цагдаа нарын хэн болохыг одоогийн байдлаар олон нийтэд дэлгээгүй байна. 

ТЭЦ-4 ийн замын хөдөлгөөнийг нээлээ
ТЭЦ-4 ийн замын хөдөлгөөнийг нээлээ
 
Б.Пүрэвдагва: ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээнэ
Б.Пүрэвдагва: ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх шинэ авто замын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.