Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЭЦ-4 ийн замын хөдөлгөөнийг нээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4 ийн замын засварын ажлыг хугацаанаас нь өмнө дуусгажээ. Замын зорчих хэсгийг өчигдөр орой нээсэн байна.

 

Иргэд Нисэх, Яармагаас хотын төв рүү явахдаа уг замаар зорчих боломжтой юм.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра:

 

 “Уг замын засвар шинэчлэлийн ажил өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн бөгөөд гэрээт хугацаа арваннэгдүгээр сарын 1-ны өдөр дуусаж, хүлээлгэн өгөх ёстой байсан. 

Гэхдээ замын ажлыг түргэсгэх талаар иргэд, ААН-үүдээс олон өргөдөл, санал ирсний хүрээнд хүн, хүч техникийг нэмэгдүүлэн, ажлыг шахаж өнөөдөр ийнхүү зорчих хэсгийг нээлээ.

Одоогоор явган хүний зам,гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлууд үлдсэн. Түүнийг гэрээний хугацаандаа хийж дуусгана” гэв.

Мөн тэрбээр “Нэг хүндрэлтэй байгаа асуудал нь ТЭЦ4-ийн урд болон хойд хэсгээр маш олон үйлдвэрүүд ажиллаж байна.

Тэдгээр үйлдвэрийн гадна огт тохижилт хийгдээгүй учир үйлдвэр рүү орж, гарч буй хүнд даацын автомашинуудын дугуйнд шороо шавар наалдан асфальтад замд гарч, замыг эвдэх магадлал өндөр байна.

Тиймээс нэгдсэн журмаар үйлдвэр, ААН-үүдийг гадна талбайгаа засаж сайжруулах хэрэгтэй. Мөн үйлдвэрийн машинууд даац хэтрүүлсэн тээвэрлэлт хийж байна” хэмээн саналаа хэллээ.

Миами Хитийн
Миами Хитийн "БААТАР"
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.