Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх сард төрийн албан хаагчид монгол бичгийн чадвараа шалгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Засгийн газраас баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” 2020-2024 онд хэрэгжинэ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний статистикийн хороо хамтран Монгол Улсад идэвхтэй ажиллаж буй 160 гаруй мянган төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгааг ирэх аравдугаар сард эхлүүлэхээр болсон байна. 

УИХ-аас 2015 онд Монгол хэлний тухай хуулийг баталсан бөгөөд энэ удаагийн хөтөлбөрийн зорилго нь 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангахад оршиж буй.

 

Монгол бичгийн хэрэглээний орчныг бүрэн бүрдүүлэх зорилтын хүрээнд хийх ажлуудад “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг 2021 оноос эхлэн хос бичгээр хэвлэж, 2023 оноос зөвхөн монгол бичгээр хэвлэх бэлтгэл хангаж, хэрэгжүүлэх ба төрийн албан хаагчидтай холбоотой дараах ажлуудыг хийхээр тусгажээ. Үүнд: 

  1. төрийн албан хаагчийн анкет (маягт-1)-д монгол бичгээр унших бичих чадварыг тэмдэглэх хэсгийг нэмэх;
  2. төрийн албанд анх орох иргэдийн монгол хэл, бичгийн шалгалтын 20-аас доошгүй хувь нь монгол бичгийн агуулгаас бүрдсэн байх;
  3. төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагад монгол бичгийн мэдлэг чадварыг нэмж тусгах;
  4. төрийн байгууллагууд байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөө, албан хаагчдын сургалтын хөтөлбөрт ажилтны монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг жил бүр төлөвлөх, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж тайлагнах;
  5. төрийн болон хувийн хэвшлийн байгууллага бүр монгол хэл, бичгийн хянан найруулах чиг үүргийг холбогдох ажилтны ажлын байрны тодорхойлолтод тусгах;
  6. төрийн байгууллагууд албан бичиг хэргээ 2022 оноос эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн хөтлөх орчин бүрдүүлэх, туршиж эхлэх;
  7. хөтөлбөрийн холбогдох арга хэмжээг бүх шатны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулан хэрэгжүүлж, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд санаачилга, үр дүнтэй ажилласан төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага, ажилтан, иргэдийг урамшуулах гэжээ. 
Налайхын замыг хэсэгчлэн хааж эхэллээ
Налайхын замыг хэсэгчлэн хааж эхэллээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.