Зургийн тайлбар: Австралийн Страхан хотод 2020 оны 9-р сарын 21-ний өдөр олон зуун халим гацсан байгаа байдал. 200 гаруй халим Тасманы баруун эрэгт орших Маккуари боомтын элсэн эрэг дээр гацсан бөгөөд аврагчид 90 гаруй халим үхсэн байна.
Австралийн эх газрын өмнөд эрэгт сүрэглэж байсан 270 халимын 90 гаруй нь эрэг рүү шидэгдэж үхжээ. Харамсалтай нь, халимнууд эрэг орчимд бөөгнөрсөн хэвээр байгаа тул дахиад ч энэ маягаар эрэг рүү шидэгдэж үхэх магадлал өндөр байна.
Халимнууд даваа гаригт Тасманийн баруун хэсэгт орших Маккуариа боомт дахь Страханы ойролцоох гүехэн усанд олдсон гэж Тасманийн мужийн засгийн газар мэдэгджээ. Аврах даалгавар дахиад хэдэн өдөр үргэлжлэх тул олон амьтан үхэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр халимнууд нэг өдөр бөөнөөрөө эрэгт шидэгдээгүй, цөөн цөөнөөрөө эрэгт гарч ирснийг тогтоосон аж. Судлаачид халимны зан авир, тэр дундаа гүехэн усанд автахад юу нөлөөлдгийг бүрэн ойлгохыг хичээж байгаа юм.
А.Мишээл