Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол улсад хууль бусаар оршин сууж байсан 16 улсын 127 иргэнийг албадан гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

 

Албадан гаргагдсан иргэдийн дийлэнх нь ОХУ, БНХАУ, БНСУ, БНСВУ-ын иргэд байна. Эдгээр иргэд нь оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргажээ. Тухайлбал, Түр ирэгч визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 20 жил хууль бусаар амьдарсан гадаадын иргэн эдгээр иргэдийн дунд байсан бөгөөд ОХУ-ын тус иргэнийг хяналт шалгалтаар илрүүлж, ийнхүү албадан гаргажээ.

Дээрх иргэдэд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлөөс хамааран 1-10 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх юм.

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэнийг уригч хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудад гадаадын иргэнийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн дагуу бүртгүүлж, тогтоосон хугацаанд холбогдох зөвшөөрөл авах үүрэгтэй байдаг.

Хэрэв уригч нь гадаадын иргэнийг хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин, оршин суух зөвшөөрөлгүй иргэнийг нуун далдалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээх хуулийн зохицуулалттай.

1865 хүний амь насыг авран хамгаалжээ
1865 хүний амь насыг авран хамгаалжээ
 
Хүндэтгэлийн ЧУУЛГАН 11.00 цагт хуралдана
Хүндэтгэлийн ЧУУЛГАН 11.00 цагт хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.