Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОКУРОР: Хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэрэг 16.4 хувиар өсжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 25 секунд

2024 оны эхний хагас жилд хүүхдэд хохирол учруулсан 2390 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллалаа. Энэ төрлийн гэмт хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 16.4 хувиар өссөн байна.

Хүүхдүүд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол их гарчээ. Тодруулбал,

- Хулгайлах 594,

- Хүчиндэх 501,

- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 469,

- Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох 149,

- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 159 гэмт хэрэгт нийт 2596 хүүхэд хохирогчоор тогтоогджээ.

Үүнээс 63.7 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 30.1 хувь нь 8-13, 6.8 хувь нь 8 хүртэлх насныхан байна. Нийт хохирогч хүүхдүүдийн 1243 нь эрэгтэй, 1353 нь эмэгтэй хүүхэд байна.

Прокурор хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 903 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, 559 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргад Д.Ядамжав, Ц.Содхүү нарын 4 хүний нэр яригдаж эхэлжээ
Чингэлтэй дүүргийн Засаг даргад Д.Ядамжав, Ц.Содхүү нарын 4 хүний нэр яригдаж эхэлжээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.