Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмч нар дохионы хэлний сургалтад хамрагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

 

Улсын Гуравдугаар төв эмнэлэг эмнэлгээр үйлчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр 35 ажилтанд зориулсан дохионы хэлний анхан шатны цуврал сургалтыг өчигдрөөс явуулж эхэллээ.

Сургалтыг Эрүүл мэндийн сайдын 2020 оны 8 сарын 18-ны өдрийн “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим үйлчилгээг сайжруулах үйл ажиллагааны удирдамж” болон  “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо хөгжлийг дэмжих, үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулж байна.

Уг сургалтыг Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн дохионы хэлний багш М.Сарантуяа удирдан явуулж байгаа аж.

 

"Цөмөөхэй"-д бүжих сурагчдыг бүртгэнэ
 
ТББХ: Тэгш ойтой жилд 1024 бөх барилдуулах эсэхийг Ерөнхийлөгч шийддэг байх хуулийн төслийг хэлэлцэнэ
ТББХ: Тэгш ойтой жилд 1024 бөх барилдуулах эсэхийг Ерөнхийлөгч шийддэг байх хуулийн төслийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.