Монголын балетын хөгжлийн сангийнхан хүүхэд багачуудад улалмжлалт бэлгээ барихаар бэлтгэлээ эхлүүлжээ. П.И.Чайковскийн "Щелкунчик" буюу бидний сэтгэл зүрхэнд "Цөмөөхэй" нэрээр хоногшсон бүжгэн жүжгийг тайзнаа амилуулж, үзэгч багачуудад шинэ жилийн бэлэг барьдаг хамт олон долоо дахь удаагийн тоглолтод оролцох наймаас дээш насны хүүхдүүдийг энэ сарын 26-27-нд Монголын балетын үндэсний сургуульд бүртгэх гэнэ.
Эл бүжгэн жүжигт 200 гаруй хүүхэд тоглодог томоохон хэмжээний бүтээл учраас жил бүр шалгаруулалт явуулж, шинэ дүр төрхтэй байдгаараа онцлог. Түүнчлэн энэ жил Монголын балетын хөгжлийн сангийн 10 жилийн ой тохиож байна.