Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ Америкийн компаниудыг хар жагсаалтад бүртгэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

БНХАУ-ын эрх баригчид АНУ-ын технологийн компаниудыг хар жагсаалтад бүртгэж байгаа боловч хэзээ нийтлэх нь хараахан шийдэгдээгүй байна гэж “The Wall Street Journal” сонинд нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээс бичжээ.

БНХАУ-ын удирдлага компаниудынх нь эсрэг Вашингтоны үйл ажиллагаанд хариу өгөхийг оролдсон ч АНУ-ын хэрэгжүүлж буй арга хэмжээнээс илүү хатуу арга хэмжээ авахаас зайлсхийхийг хичээсэн гэж тус сонинд тэмдэглэсэн байна. Америкийн компаниудын хар жагсаалт гаргах гэж буйгаа Хятадын эрх баригчид харилцаа холбооны “Huawei Technologies” компанид хязгаарлалт тавьсны дараахан буюу 2019 оны тавдугаар сард мэдэгдсэн байна.

“The Wall Street Journal” сонинд тэмдэглэснээр, сүүлийн долоо хоногуудад Хятадын байгууллага хоорондын тусгай бүлэг “найдваргүй байгууллагуудын жагсаалтыг гаргах ажлаа” түргэтгэжээ. Энэ нь АНУ-ын гаргасан Хятадын компаниудын жагсаалтын хариуд хориг арга хэмжээ авч болзошгүй компаниуд аж. Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын эрх баригчид "одоогоор энэ жагсаалтыг хэзээ нийтлэх талаар хэлэлцэж байгаа бөгөөд зарим нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нийтлэх хэрэггүй гэж үзэж байгаа юм.

Эрүүл мэндийн салбарт 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно
Эрүүл мэндийн салбарт 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно
 
Богдхан уулын хишиг барилдааныг 11-р сар хүртэл хойшлуулж, Увс аймгийн 100 жилийн ойн барилдааныг энэ сарын 30-нд товлолоо
Богдхан уулын хишиг барилдааныг 11-р сар хүртэл хойшлуулж, Увс аймгийн 100 жилийн ойн барилдааныг энэ сарын 30-нд товлолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.