Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн салбарт 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 30 секунд

Дэлхий дахинд тархаад байгаа КОВИД-19 цар тахлаас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэж бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдад Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Цар тахлаас үүдэн эдийн засаг хүндэрсэн ч эрүүл мэндийн салбарт 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байгааг тэмдэглэв. 55 эмнэлгийг ашиглалтад оруулсан, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын паркийг 400 гаруй автомашинаар шинэчилсэн, ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг нь шат дараатай шийдвэрлэж байгаа зэргийг дурдав. Иргэдээ жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамруулах, таван дүүрэгт Яаралтай түргэн тусламжийн төв ажиллуулах, эмнэлгүүд үзсэн, эмчилсэн хүний тоогоор Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авдаг байх, зүрх, судас, хавдар, эрхтэн шилжүүлэх суулгах эмнэлэгтэй болох, 238 сумын эмнэлгийг төвлөрсөн дулаан хангамжид холбох зэрэг томоохон зорилт тавин ажиллаж байгааг хэлэв.

Цаашид:
  • КОВИД-19-тэй холбогдуулан тогтоосон хориог цуцалж хэвийн горимд нь шилжүүлсэн энэ үед сонор сэрэмжээ бууруулахгүй байх
  • Шаардлагатай нөөцөө тооцож бэлэн байдлаа хангах
  • Иргэдэд мэдээлэл, сургалт, сурталчилгаа, зөвлөмжийг тасралтгүй хүргэж байх
  • Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох
  • Иргэн бүр эх орондоо оношлуулах, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх, эмч, ажилтнуудаа бэлтгэх, давтан сургах чиглэлээр санаачилгатай ажиллах
  • Эмнэлгийн мэргэжилтэй хүн бэлтгэхдээ ЭМЯ болон БШУЯ хамтран шийдвэрлэдэг байхтай холбоотой саналаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх
  • Сувилагчдын тоог нэмэх
  • Эмийн чанар, аюулгүй байдалд анхаарах

Төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалт, үр өгөөжид анхаарах зэргийг чиглэл болголоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн яамны ажилтан, албан хаагчидтай уулзсаны дараа КОВИД-19 цар тахлын үед хариуцсан ажлаа нэр төртэй гүйцэтгэж байгаа нэр бүхий гурван хүнд тус бүр таван сая төгрөг олгосон батламж гардуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Азын" дугаар иргэдэд олгохыг зогсооно
 
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од: Эрх гэхээс илүү үүргээ ухамсарлаж ажиллана
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од: Эрх гэхээс илүү үүргээ ухамсарлаж ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.