Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Азын“ дугаар иргэдэд олгохыг зогсооно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Зам, тээврийн хөгжлийн  дэд сайд Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн баасан гарагт Авто тээврийн үндэсний төвд чиглэл өгөхдөө "азын" гэх дугааруудыг нийтэд олгохыг зогсоох тухай дурджээ. Энэ нь тус яам болон Авто тээврийн үндэсний төвд тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үе шаттай арга хэмжээний нэг гэж тайлбарлаж байна.

Энэхүү дугаар нь сери бүрт 300 орчим байдаг ба тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын сери шинээр нээхэд бүх серийн доорх бүх улсын бүртгэлийн дугаарыг зөвхөн хүн, мал эмнэлгийн шуурхай албаны, техникийн түргэн тусламжийн, засвар, арчлалт, тохижилт үйлчилгээний тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд олгох юм. Харин өмнөх хугацаанд олгогдсон энэ төрлийн дугааруудыг солихгүй бөгөөд эзэмшигч нарт мэдэгдээрэй гэж чиглэлдээ дурджээ.

Ажлын дөрвөн өдөртэй болох нь архидалт нэмэгдүүлнэ гэв
Ажлын дөрвөн өдөртэй болох нь архидалт нэмэгдүүлнэ гэв
 
Х.Ганхуяг: Ажлын хэсэгт орсон гишүүд нь хэвлэлийн хурал хийгээд л самарчихлаа
Х.Ганхуяг: Ажлын хэсэгт орсон гишүүд нь хэвлэлийн хурал хийгээд л самарчихлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.