Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: ХҮН нам 8 суудлаа 80 суудал мэт парламентыг сонирхолтой болгож, бусад улс төрийн намуудаа манлайлж ажиллана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль өчигдөр болсон. Тэгвэл сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор ХҮН намын дарга Т.Доржханд ийнхүү ярилаа. Тэрбээр,

"ХҮН намын хувьд өмнө нь иргэдээсээ 20 хувийн дэмжлэг авч, ганцхан суудалтай байсан энэ байдал засагдаж байна. Бидний зүгээс ямар ч байсан найман суудалтай болж байна. Цаашид энэ төлөөллүүд бий болоосой гэсэн агуулгаар бид дахиад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх хэрэгтэй юм байна. 100 хувь пропорциональ элемент рүү орж байж бид энэ төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, парламентыг бэхжүүлэх юм байна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

ХҮН намын нэг суудал өнөөдөр найм боллоо. Цаашид бид энэ найман суудлыг 80 суудал мэт парламентын мэтгэлцээн өрнүүлж, парламентыг сонирхолтой болгож, бусад улс төрийн намуудаа манлайлж ажиллах болно" гэлээ.

ХҮН НАМ: Дөрвөн жилийн турш энэ сонгуульд бэлдсэнийхээ үр дүнг үзлээ
ХҮН НАМ: Дөрвөн жилийн турш энэ сонгуульд бэлдсэнийхээ үр дүнг үзлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.