Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Дэлгэрнаран: Ирц өндөр, иргэд идэвхтэй оролцож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

Сонгуулийн ерөнхий хорооноос 11:40 цагаас мэдээлэл хийж байна.

----------------------

Тус хорооны дарга П.Дэлгэрнаран "Санал хураалт хэвийн үргэлжилж байна. Улсын хэмжээнд 2198 хэсгийн хороонд санал хураалт үргэлжилж байна. Үүнээс Улаанбаатарт 510 хэсгийн хороонд санал авч байгаа юм. Улсын хэмжээнд 2 сая 63 мянган сонгогч санал өгөх ёстой. Үүнээс 400 гаруй мянга нь саналаа өгсөн ирц 21 хувьтай байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд иргэд идэвхтэй байна. Улаанбаатар орон нутаг сумын төв суурин газруудын хэсгийн хороод ачаалалтай байна. Сонгогчид дугаарласан байдалтай, иргэд идэвхтэй саналаа өгч байна. Ирцийн хувьд 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад ирц өндөр байна. Энэ эрчээрээ санал хураалт үргэлжилбэл өнөөдөр ирц хангалттай бүрдэж санал хураалт хуулиар заасан хугацаанд амжилттай явж дуусахаар байгаа юм. Энэ жил ирцийн мэдээллийг дэлгэцээр шууд дамжуулан өгч байгаа тул өгөх мэдээллүүдийн цагийг уртасгасан" гэлээ.

ШУУРХАЙ: 11.40 цагийн байдлаар 400 гаруй мянган иргэн саналаа өгч, ирц 21 хувьтай байна
ШУУРХАЙ: 11.40 цагийн байдлаар 400 гаруй мянган иргэн саналаа өгч, ирц 21 хувьтай байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд