Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонгуулийн үеэр 13 аймгийн 68 томоохон гол мөрөн дээр 421 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас орон нутгийн шуурхай штабуудтай хамтран УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөртэй холбогдуулан болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий нийт 13 аймгийн 62 сумын нутагт томоохон гол, мөрний сав газарт 96 сонгуулийн санал авах хэсгийн хороо байршиж байгаа юм.

Тиймээс дээрх байршлуудад санал өгөх иргэдийг шаардлагатай тохиолдолд гол мөрнөөр гаргах, аюулгүй байдлыг хангахаар 13 аймгийн 68 томоохон гол мөрөн дээр Онцгой байдлын байгууллагын 421 алба хаагч, 115 автомашин, 51 завь, 339 хантаазтай үүрэг гүйцэтгэхээр бэлтгэл бэлэн байдлыг хангаад байна.

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ
УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд