Олон улсын олимпын хороооноос Орос, Беларусын тамирчдын талаар гаргасан шийдвэртэй холбоотойгоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын квотод дахин хуваарилалт хийжээ.
Ингэхдээ журмын дагуу жендерийн тэгш байдлыг харгалзан, эрх аваагүй үлдсэн хамгийн өндөр чансаатай олимпын хороонд квот өгөх шийдвэрийн дагуу чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Б.Хонгорзул Парис-2024 зуны XXXIII олимпын наадамд оролцохоор боллоо.
Ингэснээр эмэгтэй тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Парисыг зорих юм.